Уучлаарай би өөр хүнд хайртай....
Galaxy:
Даваа 6-р ангид байхаасаа л ангийнхаа Уянгаа гээд охиныг харж явдаг байлаа. Тэрнийхээ дэргэд хамт байхад хамгаас аз жаргалтай юм шиг санаж, холдон одох тэр мөчид нь дотор нь харнхуйлан анги дотор хүнгүй болчих шиг л санагддаг авай.
Түүнийхээ түхай бодохгүй өнгөрөөсөн өдөр мөч хором гэж үгүй. 
Гэсэнч хүсч тэмүүлж байсан зүйлээ өөрийн болгож авахыг яагаад ч юм хүсэхгүй байв.
Учир нь Уянгаа Даваагийн хувьд дэндүү сайхан охин болохоор өөр шиг нь хүнийг тоохгүй гэж боддог юмсанж. Гагцхүү сэтгэл дотроо хайрлаж  нандигнаж явахаар шийдсэнээ  хэнд ч хэлээгүй боловч  ямар чөтгөр шүгэлсэн балай нь олоод анзаарчихдаг юм  бүх л анги даяар  зарлаж нэг өдрийн ярианы сэдэв болгож орхижээ.

Магнай:

Ингээд Даваа маргааш нь хичээлдээ явсангүй ээ. Хэн гэдэг чөтгөр нандин нууцыг нь яаж мэдчивээ, бас Уянгааг яаж байгаа бол хэмээн бодон цонхоор харан зогсож байлаа ...

Болжмор:
Тэрээр цонхоор харан зогсож байтал шинэхэн цас бударч эхлэв. Энэ сацуу анх хөвгүүдээрээ гадаа хичээл тарчихаад зогсож байтал охидууд нь гарч ирээд. Хөвгүүд ч бөөн бөөн цас аван охидуудыгаа угааж гарсан нь бодогдов. Тэр үед Давааа Уянгааг угаахаар хөөхөд Уянга ч үргэсэн янзага шиг хурдалж байсанаа аргагүй гүйцэгдэн угаалгав. Дараа нь хоёр хацар нь улаа бутаран...
-Чи одоо ганцхан намайг хөөгөөд байхдаа яадаг юм хэмээн ичингүйрч байсан нь бодогдоход тэрээр өөрийн эрхгүй инээлээ. Уянга л тэр л үед түүний бяцхан зүрхэнд од болон харван оржээ. Одоо харин нууцхан харж харамлаж явсан охин нь ингээд ил болсонд тэрээр яагаад ч юм өөрөө л буруутай,гэмтэй юм шиг ичин байгаа нь энэ...

Yavsio:
Ангидаа очихоосоо ичих, гэртээ байгаад байхаар ээж аав нь сургуульдаа явахгүй яагаав гэж шалгаах... Энэ бүгдийг хэрхэхээ мэдэхгүй Даваа дэмий л бие өвдөөд байна гэж ээждээ худлаа хэлээд өдөржин орондоо хэвтэх болов. Утас дугарч ангийн дарга нь болох галзуу шар охин -Багш нарт чамайг юу гэж хэлэх юм бэ? гэж асууж байна. Даваа сулхан дуугаар хариуллаа. Дàваа -бие өвдөөд байна хэмээн сулхан дуугаар хариуллаа....


To be continued...
 


I will always love you
I  will  always  love  you



Galaxy-д  Сүйт бүсгүй Монитагаас нь
I will always love you


Энэ  миний хамгийн дуртай дуунуудын нэг. Тиймээс Галакси  чамд зориулж байгаан шүү.  Монита гүнж нь
Үнсье...



     Миний  үнсэлт  чиний хацар дээр
             доголон нулимас
                            мэт...









06 дугаартай Galaxy-д  Сүйт бүсгүй Монитагаас нь...
Төөрсөөр яваа чамд...

Хэзээ ч бид биесээ  олоогүй ч
  
Хэний ч буруугүй энэ тавиланд
   
Хэнзхэн цэцэг шиг сэтгэлээ
   
Хэвээр нь тэвэрсээр  л очвол
      
Хэнийг ч биш, зөвхөн намайгаа
  
   Хэнд ч өгөлгүй тэврээд мөнхрөөрэй...
                        Галакси...

                                             
                Төөрсөн сүйт бүсгүй нь...




06  дугаартай Galaxy-д  Монитагаас нь...
(Нийт: 5)
Powered by BBlog